САНАЛ БОЛГОЖ БУЙ ҮЙЛЧИЛГЭЭ
Шинэ, шилдэг техник технологиор дамжуулан хүний оролцоог багасгах, байгальд ээлтэй шийдлийг бий болгох нь бидний эрхэм зорилт
ХЯНАЛТ, УДИРДЛАГЫН СКАДА СИСТЕМ
Үйлдвэрлэл болон дэд бүтцийн хяналт, удирдлагын SCADA систем нь алсын зайнаас тоног төхөөрөмжүүдийг хянах, удирдах, тайлан гаргах цогц систем бөгөөд хугацааны хоцрогдолгүй тасралтгүй хяналтаар хангаж, диспетчер шуурхай арга хэмжээ авах нөхцөлүүдийг урьдчилан бүрдүүлснээр үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй ажиллагааг сайжруулах, тоног төхөөрөмжийн гэмтлээс урьдчилан сэргийлэх зэрэг олон давуу талуудыг бий болгодог. Мөн томоохон төслүүдийн хувьд бүх нэгж хэсгүүдийг нэгдсэн сүлжээнд холбож, нэг цэгээс хянаж удирдах боломжоор хангана. Таргет Системс компани нь автоматжуулалтын салбарт дэлхийд тэргүүлэгч брэндүүд болох AVEVA-н PlantSCADA, Rockwell Automation-н FactoryTalk View програмуудыг ашигласан хяналт, удирдлагын SCADA системийн хөгжүүлэлтийг санал болгож байна.
SCADA системийн програм хөгжүүлэлтийн хамт PLC, нарийн хэмжүүр, гүйцэтгэх тоноглолуудын угсралт, суурилуулалт болон удирдлагын холболтуудыг гүйцэтгэх ба тэдгээрийг интеграци хийх сервер, сүлжээний дэд бүтцийг иж бүрнээр нь шийдэх шаардлагатай бөгөөд манай мэргэшсэн хамт олон таны хэрэгцээ, шаардлагад нийцэх шилдэг технологи, оновчтой шийдэл, мэргэжлийн гүйцэтгэлийг санал болгож байна.
AVEVA Plant SCADA
Жижиг, дунд үйлдвэрлэлээс эхлэн томоохон төслүүдийн хэмжээнд хугацааны хоцрогдолгүй хяналт, удирдлагын үүрэг гүйцэтгэх бөгөөд операторын үйлдлүүдийн мэдээлэл, алдааны мэдээлэл, түүхчлэл болон хугацааны хамаарлын график трэндээр диспетчерийг хангана. Томоохон төслүүдийн хувьд бүх нэгж хэсгүүдийг нэгдсэн сүлжээнд холбож, хэд хэдэн сервер, клиент компьютерүүдийг үүсгэж, нэг цэгээс удирдах, олон цэгээс хянах боломжыг олгоно.
FactoryTalk View
Жижиг, дунд үйлдвэрлэлээс эхлэн томоохон төслүүдийн хэмжээнд хугацааны хоцрогдолгүй хяналт, удирдлагын үүрэг гүйцэтгэх бөгөөд операторын үйлдлүүдийн мэдээлэл, алдааны мэдээлэл, түүхчлэл болон хугацааны хамаарлын график трэндээр диспетчерийг хангана. Томоохон төслүүдийн хувьд бүх нэгж хэсгүүдийг нэгдсэн сүлжээнд холбож, хэд хэдэн сервер, клиент компьютерүүдийг үүсгэж, нэг цэгээс удирдах, олон цэгээс хянах боломжыг олгоно.
HMI
Жижиг, дунд үйлдвэрлэлээс эхлэн томоохон төслүүдийн хэмжээнд хугацааны хоцрогдолгүй хяналт, удирдлагын үүрэг гүйцэтгэх бөгөөд операторын үйлдлүүдийн мэдээлэл, алдааны мэдээлэл, түүхчлэл болон хугацааны хамаарлын график трэндээр диспетчерийг хангана. Ихэвчлэн газар дээрээс нь хянах зориулалтаар ашигладаг.
ПРОГРАМЧЛАГДАХ ЛОГИК УДИРДЛАГА
Програмчлагдах логик удирдлага буюу PLC нь тухайн автоматжуулалтын процесст хамаарах бүх тооцооллуудыг гүйцэтгэж SCADA системтэй хамтарч ажиллах бөгөөд автоматжуулалтын тархи гэж хэлж болох юм. Бид чанар, найдвартай ажиллагаагаар дэлхийд тэргүүлэгч Rockwell Automation, Siemens, Schneider брэндүүдийг санал болгож байна.
Siemens
Ухаалаг гэрийн автоматжуулалт, жижиг, дунд үйлдвэрлэл, дэд бүтцийн системээс томоохон төслүүдэд өргөнөөр ашиглагддаг бөгөөд найдвартай ажиллагаа, үнийн хувьд харьцангуй өртөг бага, системийн өөрчлөлттэй уялдуулан өргөтгөх бүрэн боломжтой, олон төрлийн тоноглолуудтай холбогдох протоколуудыг дэмжих зэрэг давуу талтай.
ВЭБ САЙТ ХӨГЖҮҮЛЭЛТ
Мэдээлэл, технологийн дижитал шижилтийн энэ үед Вэб сайт тухайн байгууллагын нүүр царай болж байна. Бид танай байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээнд нийцэх гоёмсог дизайн, цогц шийдэл бүхий вэб сайтыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх болно.
СУРГАЛТ
Манай мэргэжилтнүүд дэлхийд тэргүүлэгч брэндүүдийн автоматжуулалтын системд суурилж боловсруулсан хяналт удирдлагын SCADA систем ба програмчлагдах логик удирдлага сэдэвт анхан болон ахисан түвшний сургалтуудыг хүргэж байна. Бид танд хүний нөөцөө мэргэжлийн түвшинд чадавхжуулах энэхүү танхим, ажлын байр хосолсон сургалтуудыг санал болгож байна.
Бид шинэ, шилдэг техник технологиор дамжуулан таны бизнест нийцсэн хүний оролцоог багасгах, байгальд ээлтэй шийдлийг бий болгоно.
ШИНЭ МЭДЭЭ
Удирдлага хяналтын SCADA систем, Програмчлагдах логик удирдлагын анхан болон ахисан түвшний сургалтууд явагдаж байна.
Dec 10, 2024
ХОЛБОО БАРИХ
Монгол улс, Улаанбаатар 13345, Баянзүрх дүүрэг, 7-р хороо, Piece Avenue 2, Оршил хотхон, 3 давхар, 89 тоот
+976 76085400, 80539538
info@targetsystems.org
